Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 1-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-02-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -12.0-24.0 градус хүйтэн, бусад нутгаар -10.1-19.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 4, Эрдэнэ, Тооройд 3, Чандманьд 2 градус дулаан, бусад сумуудад 2-9 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -34, Тайширт -32, Жаргаланд -31, Цогтод -30 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -12-25 градус хүйтэн, бусад нутгаар -10-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 14, Тонхилд 11, Чандманьд 10, Бугатад 9 градус дулаан, бусад сумуудад -5 градус хүйтнээс 6 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -37, Тайширт -34, Баян-Уул, Цогт, Жаргаланд -33, Гуулин, Тонхилд -32, бусад сумуудад -23-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Халиунд 3.3 мм, Есөнбулагт 2.7 мм, Баян-Уулд 2.3 мм, Төгрөгт 2.2 мм, Шаргад 2.0 мм, Тонхилд 1.7 мм, Жаргаланд 1.5 мм, Дэлгэр, Гуулинд 1.2 мм, Цээлд 1.0 мм, Бигэр, Цогтод 0.8 мм, Алтай, Тайширт 0.5 мм, Тооройд 0.3 мм, Бугат, Дарив, Чандмань, Эрдэнэ сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Хөхморьт сумд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Есөнбулаг, Тонхил, Тоорой, Төгрөгт 16 м/с, Цээлд 15 м/с, бусад сумуудад 6-12 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: 2021 оны 1-р сард Жаргаланд 1366, Тайширт 1341, Баян-Уулд 1257, Төгрөгт 920, Цээлд 886, Цогтод 334, Халиунд 323, Чандманьд 300 толгой мал, нийт 6727 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн засаг дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2021 оны 1-р сарын 31-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Жаргалан, Шарга, Тайширт 4 см, Баян-Уул, Халиун, Цогт сумуудад 3 см, Хөхморьт, Цээл, Есөнбулаг, Дэлгэрт 2 см, Бигэрт 1 см, Тонхил, Төгрөг, Чандмань, Эрдэнэ сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээлд 0.28 г/см3, Тайширт 0.24 г/см3, Гуулин тосгонд 0.22 г/см3, Жаргаланд 0.21 г/см3, Цогтод 0.19 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /